Эстонийн Таллин хоттой ойролцоо байрлах “Эмари” баазад Балтын орнуудын агаарын орон зайг хамгаалах үүргийг Германы Нисэх хүчнээс Их Британийн нисэх хүчинд шилжүүлэх ёслолын арга хэмжээ болжээ.
“Эмари” баазад байрлах Их Британийн нисгэгчид болон “ Eurofighter Typhoon” сөнөөгч онгоцнууд хоногийн 24 цагт эргүүл хийж, тухайн улсын агаарын орон зайд ойртож ирсэн онгоцыг таних нислэг үйлдэх мөн сургуулилт тогтмол хийнэ. 2014 оноос хойш Их Британийн нисэх хүчин Балтын орнуудын агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах үүргийг гурав дахь удаагаа хүлээж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Оросын 5 онгоц буухад л Английн онгоцнууд хоншшоор дутна нисэхгүй
balai shahuu yum
Yun surjin yum.