"Нарны хороолол"-д өнөөдөр (2023.08.10) тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн хүнийг тусгаарлан, дараагийн шатны үзлэг, шинжилгээг хийж байна. Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатарт иржээ.
Дуудлагын дагуу очсон эмчид өвчтөн "Тарваганы эрхтэн түүхийгээр идсэн" гэж мэдүүлсэн байна.
Хоёр хоногийн өмнө буюу 2023.08.08-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн.
Хоёр өдрийн өмнөх эхний тохиолдлын хувьд "Иргэн Г наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна. Харин наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагдсан" гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлж, нэгдүгээр хавьтлын 5 хүнийг мөн тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа.
Яг одоо ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Шинжилгээний хариу дунджаар 8 цагийн дараа гарах ажээ.
ЗӨВЛӨМЖ
Сэтгэгдэл ( 4 )
нарны хороололд хөл хорио тогтоо.................
Битгий ид ал гэхээр очоод алаад идээд байдаг үнэн тэнэг хүмүүс бна2 өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдыг бодооч эд эрхтэнг залгидаг мухар сүсэгээ болиоч
Битгий ид ал гэхээр очоод алаад идээд байдаг үнэн тэнэг хүмүүс бна2 өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдыг бодооч эд эрхтэнг залгидаг мухар сүсэгээ болиоч
нарны хороолол гэж хаана байдаг юм бэ?