2023 оны наймдугаар сарын 05-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Үерийн улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын нийт 40 албан хаагч ажиллаж байна.
2023 оны наймдугаар сарын 10-ны байдлаар 20 айлд гэрийг нь барьж, тавилга, эд хогшлыг байршуулж өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2 талбайд ариутгал халдваргүйжилт хийгээд байна. Тус дүүргийн 21, 27 дугаар хороодын халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж дууссан байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан цаашид үерийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 3 )
ene huiten tharaitai Амарсайхан hen ymar hun hamt ajil dag bna hunii energe avdag hun bdag tednii neg hamt ajil dag nuhud bol ih suldaj hamt ajil had aidastai huiten enregtei hog bna ta nar haraad l bai iim hun yadarsan sul doroi hund tusalhana yul boldoo tusallaa gej uurt hereggui hogoo l iim hun hunii urgach yavuulj chadadgui uuriigu thag ymagt ungulj yavdag ene Амарсайхан Mongol ulsiin ungutein bolgoniig huviin karmandaa hiij hamaatan sadan ah duus n ur huuhde geed Mongol ardtumen nii tuluu ajil han hudlaa bolov u ene huiten energetei Амарсайхан zailuulj uzehgui hundee
Самарсайханыг солихгүй бол болохгүй л байх шиг, сумьяа энэ 2 ямар ч юман дээр өөрсдийнхөө эрх ашгийг урьтал болгоод байх шиг, ер нь ингэх гэж улс төрд орсон улс олон л байх шиг
зайсанд хулгай дээрэмээр авсан газар дээрээ барьсан амбааруудадаа мөн авгай дээрээ ажил. чи ажил хийж чадахгүй. оюунэрдэнэ байлгаад байдаг нь сонин