Nuseir Yassin “Нүүдэлчин” фестивальд зочилно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 13

“Nas Daily” үүсгэн байгуулагч Nuseir Yassin-ийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаж Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан миний бие ахлан ажиллаж олон улсын олон талт хамтын ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлж байна. 
 


Эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцож Монгол Улс руу чиглэсэн томоохон цар хүрээтэй агуулга, дэлхийн хэмжээний контент бүтээх арга хэмжээг зохион байгуулах юм.

Монгол Улсад “Nas Summit-2023” чуулга уулзалтаа зохион байгуулсны дараа манай улсын үзэсгэлэнт байгаль, бүс нутгаар аялж, үүн дотроо “Нүүдэлчин-2023” дэлхийн соёлын фестивальдл зочлон, Монгол соёлын өв, ахуй уламжлалтай танилцаж дэлхийд Монголчууд бидний дахин давтагдашгүй ондоошил, ёс уламжлалыг ойртуулан танилцуулах ажлууд хийгдэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top