Зөрчил гаргасан эмийн сангийн гэрээг түр түдгэлзүүлж, цахим системд нэвтрэх эрхийг хаажээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.
Энэ хүрээнд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв 11-11-д бүртгэгдсэн гомдлын мөрөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Оточ ганга ХХК-ийн Оточ ганга эмийн санд газар дээрх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар эмийн сангийн эрхлэгч "С" хүчинтэй хугацаа дууссан эмээр иргэн-даатгуулагчид үйлчилсэн, 362234 жорын кодоор Valproic acid (300мг) эмийг иргэн даатгуулагчдад үйлчилсэн боловч Депакин хроно 300 мг эмээр төлбөрийн нэхэмжлэлийг алдаатай илгээсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Иймд Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн "Оточ ганга" ХХК-ийн "Оточ ганга" эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, 2023 онд байгуулсан гэрээг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс түр түдгэлзүүлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Sain bn.Zurchil gargahgui ,bie biendee hundrel uusgehgui setgeltei ajillaj boldogui umuuu?