Цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг 3 хоногт засварлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 15

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж (2023.08.14-ний 22:55 цагт), аваарын нөхцөл байдал үүсээд байна.

Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүсэн  тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж байна.

Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус томилогджээ. Энэ тасралтаар 45320  айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болсон.

Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулах боломжтой гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top