Он гарсаар 53 удаагийн усны осол бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 17

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар (2023.08.17) нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн байжээ.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд,

-Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг анхааруулж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top