Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран НҮБ-ын Хүн ам нутагшил суурьшлын газраас хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар зохион байгуулагдлаа.
Дөрвөн жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотын үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл юм.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх дэд бүтэц барих болон оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.
Тухайлбал,
Тус эхлэлийн семинарт БОАЖЯ, түүний харьяа холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэл, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, төслийн зорилтот хороодын дарга, хэсгийн ахлагчид, усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, хувийн хэвшил, төрийн бус болон иргэний байгууллага, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн агентлагуудын төлөөллүүд оролцлоо.
Сэтгэгдэл ( 6 )
gijee uhsen tee dabrahin bee muu ugadasa adilahn aladag
giijee gichii uheed iljire uhed buluul.
uhsen huure gichii huure targaalra. gijee huure taragalra. gijee gichii buluraai
huja uhtel here medej yabara alad hajna shuu. uhuled ogno umhirsen iljirsen jinger boljioso yudi.n yudin yu geel yuh gele husala soliod
hauda baiaga buhne chi alad bukara tee inegj shaardajian amerik konsul elchin alad bulaara chi gejin.
Тэгээд хажууд нь о.сууц барьчихдаг биздээ