Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 19

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Японы сангийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл 2023 оны 12 дугаар сард бүрэн хэрэгжиж дуусгавар болж байгаатай холбогдуулан тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төслийн захирал Л.Хосбаяр, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллийн хамт Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны тайлангийн хуралд оролцлоо.

Энэхүү уулзалтад АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора болон албаны бусад төлөөлөл оролцож, төслийн хэрэгжилт, үр дүнд Азийн хөгжлийн банкны зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлж буй Хууль зүй, дотоод хэргийн яам, Төсөл хэрэгжүүлэх нэгжид талархал илэрхийлж, гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top