Нийслэлийн ногоон бүсэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн орц, гарцыг нэмэгдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, зорилгоор Газар өмчлөлийн хэлтэс Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн аманд дараах ажлууд үе шатлалтайгаар явагдаж байна.
Ингэсэнээр:
-Хээрийн судалгаа хийж, зөрчил арилгахаар мэдэгдэх хуудас өгсөн иргэдийн хашааг татуулан, буцаан төлөвлөлтийн дагуу барих ажлыг зохион байгуулах
-Бодит байдалтай уялдуулан нэгж талбар бүр орц, гарцтай байх, түргэн тусламж, онцгой байдлын үед чөлөөтэй орж гарах боломжийг бүрдүүлэх үүднээс шаардлагатай бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх
-Ойн сан бүхий газарт барьсан хашааг буулгаж, хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлж, зөрчлийг арилгах
-Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зурганд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох иргэдийн бүрэн судалгааг гаргах юм.
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Сэтгэгдэл ( 4 )
Oi ruu orj alhaj bolohgui yum bna lee. Hayaniih ni ailuud hashaalchisan. Ter oig hamt ezemshij bna gesen ug biz de. Arai l bna lee shuu!
Зуслан гэлтгүй хотынхоо хашаануудыг эхний ээлжинд буулгадаа энэ хүүхдийн паркыг хардаа эхлээд хашааг нь буулгачихсан байсан мөн ч сайхан цэлийгээл их л гоё байсан яасан юм байгаан одоо буцаад л хашаатай болчихсон байх юм оо гэж !!!!!
Энэ зуслангийн хашаа гэдэг юмыг буулгаж хашаагүй зуслан болгуул яасийн бэ? Газарын алба нь хашаагүй бол газар шилжүүлэхгүй олгохгүй гээд төр нь бүүр энэ муухай хашаануудыг бариад байгаам чинь дээ одоо буулгах л хэрэгтэй байна дөө
Za zuv shuu minii medeh olon gazar baina shuu uvur gunted