2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой.
Нийт 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой гэж сургууль нь баталгаажуулах эрх нээсэн бол тэдний ердөө 23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч л суудлаа баталгаажуулаад байна.
Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандана уу.
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )