Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа тухай болон холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар танилцуулжээ. Европын Холбооноос Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж бодит үр дүнд хүрсэн явдалд талархал илэрхийлжээ.
Мөн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хүрээнд санал солилцож, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах болон хууль, тогтоомжийн орчуулгыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар судалж үзэхээр тогтжээ.
Сэтгэгдэл ( 2 )
hong kong zah deeres reketer atman bayrtsogt ih olon humuus mongo baraa luiabrdalaa. tuunig haa saigui haisan hong kong humuus aybjilee.
luiabrchin reekteer bayartsog hisne huarmch geree mongo luibardulsan mash olon hong kong har zah humuus tunig hulelgej ogohig shaartadala.