Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа

2023 оны 08 сарын 24

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх хуулийн зохицуулалттай. Харин хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.

2023 оны долоодугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн баталж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 08 сарын 24

Бүтэц гээд юу бичээд байна сэтгүүлчээ

0  |  0
Зочин(59.153.114.38) 2023 оны 08 сарын 24

Амралтын хугацаа бичсэнг хараад л ойлгомжтой байхад..

0  |  0
Зочин(59.153.114.196) 2023 оны 09 сарын 04

1-р улирал нь 6 хоног,2-р улирал нь 10,13 хоног,3-р улирал нь 6 хоног4-р улирал нь 1 өдөр хичээллэх шинэ хуваарь гарсан юм байна.Поп сайдаа энэ шинэчлэл үү

0  |  1
zochin(202.9.40.113) 2023 оны 08 сарын 24

ish naad khusnegtee kharsan umuu, tumen aldaa, on saraa buruu zuruu bicheed

0  |  0
Top