Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар бусад холбогдох албаныхантай Налайх дүүргийн Спорт цогцолборын барилгын ажлын явцтай өчигдөр /2023.08.28/ газар дээр нь танилцаж, ажиллалаа.
2013 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байгаа тус цогцолборыг аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч "Бүрд констракшн" ХХК болон дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.
Тус Спорт цогцолборын барилгыг 700 хүний суудалтай, заалны спортын төрлүүд, бөхийн ба боксын бэлтгэлийн заал, тамирчдын байрлах байр зэрэг өрөө тасалгаатай, гадна талбайд спортын төрлүүдээр хичээллэх боломжтой байхаар төлөвлөжээ.
Анх 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээс гадна нийт төсөвт өртөгт 15.3 тэрбум төгрөгийг улсаас гаргажээ. Хамгийн сүүлд буюу 2023 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг суулгасан байна. Тухайн компанийн зүгээс албаны хүмүүс ажиллах үеэр мөн л тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгааг дурдаж байв.
Шадар сайд С.Амарсайхан "Танай компанийн хэлснээр 1.5 тэрбум төгрөгийг 2023 оны төсөв дээр тавьж өгсөн. Энэ компанийн хүссэн мөнгийг нь тавьсан шаардлагын нь дагуу бүтэн арваад жил улсаас төлж ирсэн. Одоо дахиад тэр аргаа хэрэглэж байна. Ийм юмыг хүлээж авахгүй. Та бүхэнд хатуу хэлж байна. Та нар аравдугаар сарын 1 гэхэд гүйцэтгэлээ дуусгаж, Спорт цогцолборыг хүлээлгэж өг. Янз бүрийн илүү дутуу зардал, цалин хөлс гэдэг асуудлыг хүлээж авахгүй, шийдэхгүй. Хэрвээ тийм асуудал яригдвал танай компанийн эрхтэй ярина. Танай компани 24 цагийн ажлын хэсэг гаргаж, жижүүр тавь. Дүүргийн Засаг дарга нь өдөр бүр ирж, хяналт тавь. Одоо арай дэндлээ. Бие биедээ найр тавиад, ажил цалгардуулаад байдгаа боль. Таниа компани одоо ингэж төсвийн хөрөнгөөр тоглож, дээрээс нь шалтаг тооцдог хурган залиа боль” гэдгийг анхааруулж, хатуу шаардлага тавилаа.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "2023 оны төсөвт тусгагдсан хөрөнгө санхүүгийнхаа хүрээнд ажлаа гүйцээ. Материалын үнийн зөрүүний асуудал, илүү ажил энэ барилгад наасан гэдэг асуудал, дээрээс нь цалингийн талаар ярьж байна. Үүнийг хууль, журмынхаа магадлангаар оруулж, хянадаг газар нь шалган эцэслэж, өгөх, өгөхгүй тухай шийднэ. Одоо бол та нар ажлаа хий. Энэ ажлыг тал тал тийш чихэхгүйгээр дүүргийн Засаг дарга, улс, дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтраад хяналтаа тавьж, богино хугацаанд гардаж ажилла" гэдгийг ч мөн учирлав.
Сэтгэгдэл ( 3 )
даварсан балай авгай вэ сэтгэлгүй л байхгүй юу даа шалгаад ирвэл идсэн л байгаа 10 жил болоод байхдаа яахав дээ дархны бас нэг цогцолбор байна Жавхлан гишүүн юу харж байдаг байнаа
Наад авгайгаа сайн шалга
Энэ компанийг улс 10 жил тэжээхээр барахгүй тансаглуулцан байшдээ. 10 жил барьдаг төсөл. Ийм төсөл хэчнээн байгаа бол? Уг нь хуулиараа аль дээр эрхийг нь цуцлачих ёстой. Том ар байна даа. Мотортой компани гэж энэ.