Хотын даргын захирамжаар голын гольдролыг өөрчлөн барьсан барилгуудын нурааж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Хотын даргын шийдвэрээр голын гольдролыг өөрчилсөн гэх Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Шунхлай" ШТС, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "S Outlet" хоёр блок барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан нураахаар болсон билээ.

Тэгвэл өнөөдрөөс /2023.08.31/ Хотын даргын захирамжийг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Хотын даргын захирамжийг танилцуулж, голын гольдролыг өөрчлөн барьсан "Шунхлай" ШТС-ыг нураалаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ман(202.126.90.7) 2023 оны 09 сарын 01

Шунхлай нь ШТСаа буулган шилжүүлэхэд харьцангуй бага зардалтай амар тул сайхан газар шийдүүлж аваад буулгахаар болжээ. Нөгөө том объектууд хэцүү шүү дээ. Даланг хүчитгэх, өргөтгөх хэлбэрээр шийдэж болно доо. Иргэний л өмч шүү дээ. Гаднын улсуудад далан дээр барилга байдаг ба манайд ч яг ийм нөхцөл байршилтай барилгууд цөөнгүй,бүгдийг нураах уу

2  |  2
Зочин(59.153.112.117) 2023 оны 08 сарын 31

Даржин дуусахгүй бол сүртэй л эхэллээдээ харж л байя

1  |  0
Top