Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэл Улаанбаатарт өнөөдөр /2023.09.01/ 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал,
-Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед: Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
-Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/
-Олимпын гудамж /ШангриЛа худалдааны төвөөс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
-Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
-Наадамчдын гудамж /Яармагийн зам/
-Иргэд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )