Асран хамгаалагчид "Боловсролын чанарын үнэлгээ" хийхэд оролцох эрхтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

️Боловсролын багц хууль болон бусад 30 гаруй хуулийн заалтыг УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр шинэчлэн батлагдсан. Үүнийг дагаад холбогдох 170 гаруй дүрэм журмыг шинэчлэн боловсруулсан ба 2023-2024 оны хичээлийн жил шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Боловсролын багц хуульд багтсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбоотой заалтуудаас онцлон танилцуулж байна. Шинээр хэрэгжиж буй хуулийг ЭНД ДАРЖ харах боломжтой. 


БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД
 

  • Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, боловсролын бодлого тодорхойлох, хэрэгжилтийг хангах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргахад оролцоно.
     
  • Боловсролын чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд оролцоно.
     
  • Хүсвэл, зөвшөөрвөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ ганцаарчилсан сургалт авч болно.
     
  • Хүүхдээ таван настайд нь сургуулийн өмнөх боловсролд, цаашид ерөнхий боловсролд заавал хамруулна.
     
  • Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцна.
     
  • Хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангана.
     
  • Цэцэрлэг, сургуультай гэрээ байгуулан, хамтран ажиллана.
     
  • Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top