Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцалжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 03

"Хурилдуур" ХХК-ийн эмийн сангаас Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2023 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлснийг хоёр тал зөвшилжээ. 

Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, "Хурилдуур" ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, цуцалсан байна. 

Иймд цаашид "Хурилдуур" ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top