Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтыг онцолж байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш мэргэжлийн сонгон бүлэгт суралцаж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
- Багшийг зөвхөн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ.
- Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тоон дээр дагалдан багшаар ажиллах боломжтой.
- Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.
- Багшаас бусад мэргэжилтэй бол багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.
- Багш нь Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй.
- Бие даасан нэгжтэй багшийн хөгжлийн төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үндэсний, бүсчилсэн, байгууллагад суурилсан сургалт, үйл ажиллагаагаар мэргэжлийн хувьд хөгжинө.
- Багш 3 жил тутамд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд хамрагдана.
- Орон нутгийн захиалгаар эсвэл өөрөө хүсэлтээрээ хөдөө орон нутагт гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
- Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
- Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )