Автомат хариулагчаас 24 цагийн турш мэдээлэл авах боломжтой боллоо

2023 оны 09 сарын 04

Онцгой байдлын  байгууллага нь “Онцгой байдлын ерөнхий газар” пейж хуудасныхаа мессенжер үйлчилгээнд суурилсан “чатбот” буюу автомат хариулагчийг нэвтрүүллээ.

Ингэснээр  24 цагийн турш иргэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өрнөсөн үйл ажиллагаа болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна асуусан асуултад автоматаар хариулах боломжийг бүрдүүллээ.

Мөн автомат хариулагчийн цуглуулсан мэдээллийг ашиглан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, богино хугацаанд иргэд, олон нийттэй харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top