Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний бямба гарагт “Дэлхийн анхны тусламжийн өдөр” тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци, Чагнуур.мн хамтран эрүүл мэндийн анхны тусламжийн суурь ур чадвар, ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүний амь насыг хэрхэн аврах тухай ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор "АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА" өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Өдөрлөгт Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгийн хамтарсан баг 5 өртөөгөөр анхны тусламжийн ойлголт мэдээллийг олгоно. Иргэд, олон нийт та бүхнийг өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )