Маргааш хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, НОМ ХУРНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 09

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш буюу энэ ням гарагт /2023.09.10/ тохионо.

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

Тэгвэл энэ жил тус өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монголын бурхны шашны бүх сүм хийдүүд нэгэн зэрэг 11.40-13.40 цагийн хооронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ном хурахаар болжээ. 

Мөн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top