Улс төрийн хилс хэрэгт ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

2023 оны 09 сарын 10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хүндэтгэл үзүүллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 28 дахь жилдээ  хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.

Үндэсний музейн өмнө талд байрлах хэлмэгдэгсдийн хешөөг 1997 онд уран барималч Л.Болд зэс хөөмлийн аргаар урласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top