Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгох талаар хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ. 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахалж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Алтансаруул, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг,  Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Цаг Уур орчны шинжилгээний газрын дарга Г. Оюунжаргал, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат болон ХХЕГ-ын хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, хурандаа С.Баярсайхан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна. 

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн тогтоно. 

Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, 

2024 онд хамгааллын ажлын төсвийг улсын төсөвт шинээр суулгах,

Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох,

Жил бүрийн 02.28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, 

ОУ-ын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.31) 2023 оны 09 сарын 13

Хайр хүрч өхөөрдөөд байхаар ч амьтан биш байна лээдээ

0  |  0
иргэн(202.9.46.46) 2023 оны 09 сарын 12

ҮНДЭСНИЙ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ЦОР ГАНЦ БРЭНД БОЛСОН МАЗААЛАЙДАА 1 САЙХАН ХӨШӨӨГ ХӨШИГТИЙН ХӨНДИЙД БОСГОМООР БАЙНА

0  |  0
Top