Тэтгэврийн нэмэгдлээр 58 мянган ахмад баярлаж, 270 МЯНГА ГАРУЙ АХМАД ХОХИРСОН гэв

2023 оны 09 сарын 12

Ахмадуудын төлөөлөл тэтгэврийн тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр /2023.09.12/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Ахмадууд тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсэж, улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад гомдож байгаагаа илэрхийлэв.


Ахмадуудын төлөөлөл "2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор итгэлцүүрээр цалинг өсгөж, ахмадын тэтгэврийг долоодугаар сарын 01-ээс 10 хувиар нэмж бодож олгоно гэсэн Засгийн газрын мэдээллүүд явсан.

Бид мэдээллийг сонсоод маш баяртайгаар хүлээж авч байсан. Олон жил тэтгэвэр маань нэмэгдэхгүй явсан тэтгэвэр маань нэмэгдэх нь гэж ахмадууд их хүлээлттэй, баяртай байсан.

Гэтэл долоодугаар сарын 01-нд ахмадууд тэтгэврийн мэдээллээ харахад ихэнх ахмадууд 500-600 мянган төгрөг байсан. Ахмадуудын тэтгэвэр нэмэгдээгүй тухай маш их гомдол ирж байсан.

Бид залуу насандаа эх орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр, хүчээ зориулж, Монгол Улсын хөдөө аж ахуйн орноос үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болтол нь бүтээн байгуулсан ахмадууд өнөөдөр тэтгэврээ голоод, төр засагтаа гомдоод сууж байна.

Жишээ нь өмнө нь миний тэтгэвэр 562 мянга байсан. Дөрвөн мянгаар нэмэгдэж 566 мянган төгрөг болсон байсан. Би үнэхээр их бухимдаж, нийгмийн даатгалын газраасаа тэтгэвэр яагаад нэмэгдээгүй учир шалтгааныг олохоор явсан.

Ингээд учрыг нь олохоор олон байгууллагаар явахдаа юунаас болсонтой танилцсан.

1.4 сая төгрөгөөр бидний тэтгэврийг тайралт хийж хассан байгаа юм. Бидний итгэлцүүрээр өсгөсөн хангалттай өндөр хэмжээний цалинг 2013 онын цалингийн дээд хязгаараар, одоогоос 10 жилийн өмнөх хязгаараар тайрсан байгаа юм. Тэр цалингаас бидний тэтгэврийг бодсон байгаа юм.

1.400.000 мянган төгрөгөөс тэтгэвэр тогтооход 500-600 мянган төгрөгийн хооронд, тэр нь 20 жилээс илүү ажилласны нэмэгдэл ороод сайн л бол 700 мянган төгрөг хүрч байгаа. Ингэж биднийг хохироосон.

Ямар учраас 1.4 сая төгрөгөөр тайрах болсон бэ гэхээр Засгийн газрын тогтоол байгаа юм. Гурван талт үндэсний зөвшилцлөөс гаргасан тогтоолын дагуу бид бодож байгаа юм. Нийгмийн даатгал бол хэрэгжүүлэгч байгууллага учраас үүнийг өөрчлөх эрхгүй, түүний дагуу бодож байгаа гэдэг хариу бидэнд өгсөн. Ингээд бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр очиж үүний учрыг асуухад бидэнд хариу өгөөгүй. Тэгээд сар гаруй болсны дараа бид Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэгт өргөдөл гаргаж өгсөн ч бидэнд нааштай хариу өгөөгүй.

Монголын 330 мянган ахмадууд өндөр настны тэтгэвэр авдаг юм байна. Долоодугаар сарын 01-нд тэтгэвэр нэмэгдсэн гэдэг мэдээллээс харахад 330 мянган ахмадын 270 гаруй мянга нь ердөө 500-600 мянган төгрөг авч байгаа юм байна. Үүнийг яаж тэтгэвэр нэмэгдсэн гэж үзэх юм бэ. Угаасаа л бид энэ хэмжээний тэтгэвэр авдаг байсан биз дээ.

Гэтэл дундаж цалинтай ахмадууд бид энэ удаагийн тэтгэврийн нэмэгдлээр 5, 10 мянга, 30, 40 мянган төгрөг, зарим нь бүр хасагдаж бодогдож байгаа. Ийм байж болохгүй.

Тэтгэврийн нэмэгдлээр үндсэндээ 58 мянган ахмад баярласан байгаа юм. 270 гаруй мянган ахмадын тэтгэвэр нэмэгдээгүй. Үүнийг зүйрлэж хэлбэл 1.400.000 төгрөгөөр 10 жилийн өмнөх цалингийн дээд хязгаараар бидний тэтгэврийг тогтоосон нь 10 жилийн өмнө нас барсан хүнийг босгож ирээд өнөөдөр ажиллуулсантай адилхан ухагдахуун байгаа юм." гэлээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.25) 2023 оны 09 сарын 14

Ажилласан жил төлж байсан шимтгэлээс их хамаарч байгаа шүү. Олон жил тууштай ажиллаж байгаагүй бага шимтгэл төлж байсан бол бага л нэмэгдэнэ ш дээ

1  |  0
Энэ(59.153.112.117) 2023 оны 09 сарын 13

Энэ бол үнэн яг тэгсэн тийм байж тэтгэвэр нэмлээ гэж баахан худлаа ярьсан булгантуяа бувтнаад бсаншүү

0  |  0
Иргэн(202.9.40.156) 2023 оны 09 сарын 13

Тэтгэврийн нэмэгдэл шударга бус тогтоогдсон, аль болох бага тогтоох бодлого баримталсан. Улсад тасралтгүй 31 жил ажиллаад 15 жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр тогтоолгосон. Ингэж хохироож байна

0  |  0
Зочин(103.57.95.129) 2023 оны 09 сарын 13

Ажил хийгээгүй мангарууд тунаад үлдсэн юм биш үү

0  |  0
би(103.212.117.233) 2023 оны 09 сарын 13

Нийгмийн даатгалынхан тасралтгүй ажилласан жилүүдээс чинь аль нэг жилийнх нь 3-4 сарыг нь алга болгоод хаячихсан байгаа тэгээд эргүүлээд түүгээр чинь шалтаглаад өө энд ажилласан жил чинь тасарчихсан байна гээд таныг элдэвлэж өгнө үүнээс болоод тэтгэвэр чинь нэмэгдэх боломжгүй болоод байна гэж мэдэн будлиж өгнө .Та е-монголи-д орж өөрийнхөө мэдээллийг шалгаад үзээрэй ажилласан жилээс чинь 3-4 сарыг чинь байхгүй болгоод хассан байгаа .Ялангуяа БГД болон СХД-ээс тэтгэвэрт гарсан бол мэдээллээ сайн шалгаарай

1  |  0
Иргэн(43.242.243.182) 2023 оны 09 сарын 12

Монголын төр аливаа асуудлыг төгс шийдэж чалахгүй байна.тэтгэвэрийн өөрчлөлт нь цөөхөн иргэдээ баярлуулж ихэнхийг гомдоосон шийвэр болсон.тэтгэвэрийн зөрүүг арилгах нэрээр улсад насаар ажиллаж өндөр шимтгэл төлсөн хэсэг нь 140400 төг гэсэн хязгаарлалтанд орж тэтгэвэр нь 10 нэмэгдэж итгэлцүүр ашиглаж тэтгэвэр нь нэмэгдэх боломжгүЙ болж бага цалинтай шимтгэл төлсөн иргэдийн тэтгэвэрийн хэмжээнд хүрч 1914 оноос хойш гарсан ифляцыг тооцохгүйгээр хязгаарт баригдаж өссөнгүй. Өөрөөр хэлбэл насаараа улсад олон жил ажилласан хүний тэтгэвэр улсад ажилласан жил бага хүнтэй адил хэмжээнд очсон байна.\n\n\n

0  |  1
zochin(202.21.127.136) 2023 оны 09 сарын 14

khamgiin shudraga nemegdel baisan shuu. Baga zunuurei. Avsan tsalin ajilsan jil shimtguulsen shimtgeliin huviar chini nemdsen baidag shuu. 5jil teverlegch hiichdeed 20 jil tarhia ajiluulsan huntei adil tetegver avna geed orilood baihiin

4  |  1
Зочин(103.212.117.64) 2023 оны 09 сарын 12

Тиймээ ахмадуудаа ялгаварлан гадуурхасан,зарим ахмадууд биеээ зовоолгүй тэтгэвэртээ орж саяын итгэлцүүрт хангалттай тэт нь нэмэгдсэн гэж баярлаж байхад жинхэн улсадаа хөдөлмөрлөж өгөөжээ өгч байсан хөгшчүүд гунигтай байлаа.Ганц гол нь бараа бүтээгдэхүүний үнийг яагаадч дийлэхээ байлаа.Уг нь цөөхөн хөгшчүүлтэй манай улс харж үзмээрл байх юм.Жич:Адилхан хөгширч байж,би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн тохуурхсан шоолсон бэртэгчин хөгшчүүд байх юмаа.

2  |  2
Top