''Sound Meditation Mongolia" нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” арга хэмжээг есдүгээр сарын 21-ний өдөр Чингис Хаан Үндэсний Музейд зохион байгуулах гэж байна.
Хөгжимт бясалгал болон стресс менежмент гэж юу вэ? Хөгжимт бясалгал гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг ба төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, гонг, салхин хонх, хэнгэрэг, хуур зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсгийг ашигладаг.
Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг хөгжимт бясалгалыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна.
Аж үйлдвэржилт болон хотжилтоос үүдэн стресс нь дэлхий нийтийг хамарсан асуудал болсон билээ. Архаг стресс нь даамжран зүрх судасны өвчин болон сэтгэцийн өвчин болох айх түгших, сэтгэл гутрал зэрэгт хүргэдэг байна.
Цаг үеийн хөгжил хотжилттой холбогдуулан өнөөгийн нийгэмд стресс менежментийн эрэлт хэрэгцээ гарч мэргэжлийн сэтгэл судлаачдын зөвлөгөө урлагаар анагаах хэрэгцээ шаардлага их байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 94119009
Сэтгэгдэл ( 0 )