Зарим сэтгэцийн эмгэг буюу хоёр туйлт сэтгэц хөдлөлийн эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг, анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгүүдийн үед хүчлэгдсэн донтолтын шинжүүд илэрч болно. Гэхдээ тоглоомд донтох нь дээрх нөхцөлөөс шалтгаалаагүй байж болох ч эдгээр эмгэгийн шинж тэмдэг, үр нөлөөг хүндрүүлдэг.
Тоглоомын донтолт нь бие махбод, сэтгэцэд нөлөөлж цаашилбал амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Тоглоомын донтолттой хүмүүс сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар өвдөх ба үүнээс шалтгаалан нойрны хямралд өртөж, жин буурдаг.
Даамжрах тусам гэр бүл, хосын харилцаанаас тусгаарлагдах, нийгмийн болон эдийн засгийн хүндрэлд оруулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
үнээн