Түгжрэлээс гаргах 1900-1234 дугаарын журамд өөрчлөлт оруулахыг зарим жолооч хүслээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Иргэд бусдын автомашиныг хааж, холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй явсан тээврийн хэрэгслийн талаарх гомдлоо Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж, хэлэх боломжтой.

Харин операторууд тухайн автомашиныг улсын дугаараар шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбох үйлчилгээ үзүүлдэг. Харин Авто тээврийн үндэсний төв үйлчилгээнийхээ төлбөрийг лавлах утсанд залгасан жолооч нараас авдаг.

Тэгвэл зарим жолооч уг лавлах дугаарын журамд өөрчлөлт оруулахыг хүсэв. Учир нь орц, гарц хааж автомашинаа байршуулсан, дугаараа үлдээгээгүй жолооч нараас болж бид хохирох ёсгүй гэдгийг хэллээ.

Энэ талаарх мэдээллийг бид дараагийн сурвалжилгаар дэлгэрэнгүй хүргэх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(66.181.183.199) 2023 оны 09 сарын 19

Zuv

0  |  0
Зочин(66.181.189.28) 2023 оны 09 сарын 19

Жолооч нар тээврийнхээ дугаарыг смартсар. мн хайж үзэхгүй бол та нарын машиныг өөр хүний нэр дээр бүртгээд таны цаасан гэрчилгээнээс зөрөх тохиолдол их бна . Бүүр машин чинь банк бус дээр ч байж мэднэ шүү. Эртэд наад дугаар луу чинь залгаж утас авч ярихад тэр банк бус манай машин биш гэсэн шүү. Хөрөнгө чинь нэг өдөр алга болж болно шүү.

1  |  0
Top