Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор "зөвшөөрөлгүй хашаа" арга хэмжээг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд:
1. Зуслангийн бүсэд дур мэдэн, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс;
2. Зөвшөөрөлгүй илүү талбайг ашиглан төмөр, модон хашаа барьсан;
3. Гэр хороолол болон зуслангийн бүсэд мухар гудамж үүсгэсэн, зуслангийн орц, гарц, хаасан зөрчлийг гаргасан тохиолдолд газрыг албадан чөлөөлж, хашааг журмын хашаанд байршуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр төлүүлэхийг анхаарна уу.
Иймд иргэн Та зөвшөөрөлгүй хашаа, хайс барьж, хүч хөдөлмөр, эд хөрөнгөөр хохирохгүй байж, дээрх зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Улаанбаатарчуудын ганц очдог тэрэлж гарах явах гарцгүй хашаалсаныг л буулгаж буян бол түмэндээ!