ДЭМБ-ын зөвлөхүүд олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад тусална

2023 оны 09 сарын 19

Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Олон эмд тэсвэртэй сүрьеэ”-гийн тусламж хариуцсан мэргэжилтэн Др.Кьюнг, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн “Ногоон гэрлийн хороо”-ны дарга Др.Флиппе, тус хорооны гишүүн Др.Хоан нар энэ сарын 18-22-нд Монгол Улсад ажиллаж байна.



Номхон далайн баруун бүсийн “Ногоон гэрлийн хороо” нь олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээний хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байгууллага юм.

Тус хорооны төлөөлөгчдийн баг манай улсад ирж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд энэ удаа олон эмд тэсвэртэй сүрьеэгийн зөвлөгөө өгч ажиллахдаа уг өвчний тусламж, эмчилгээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийн дагуу богинын горим буюу зургаан сарын хугацаанд эмчлэх арга зүйг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, нөхцөл байдалтай танилцах зорилготой юм.



Тэд энэ удаа ХӨСҮТ, СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллан олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж, богино хугацааны эмчилгээний шинэ горим, оношилгоо, хяналт, эрт илрүүлэлт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.254) 2023 оны 09 сарын 20

үхсэн хүүрийн дэмб. 1991 онд МУ-д орж ирсэнээс хойш эхийн х эвлийгээс төрсөн төрсөн хүүхдэд элдэв нэртэй 37 вакцин хийж 1990- оноос өмнө Монголд огт байгаагүй даун аутизм, бараг толгой дараалан харшилтай боллоо.Элдэв хуурамч туршилж хийж эмийн хараат болгож болгочингуутаа одоо ахиад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ г эчжээ, далайн цаанаас ирсэн хүний махан хүнстэн англо саксуудын тоглоомын улс Ану.сыг дагасан 33 жил Монгол улс мөхөж байна

0  |  0
Top