“Эрдмийн өргөө” цогцолборын төгсөх ангийн сурагчид сонгосон хичээлээ судалж чадахгүйд хүрчээ

2023 оны 09 сарын 21

ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд үүсээд байгаа асуудлыг сурвалжиллаа.

Сэтгүүлч Э.Энэрэл, зураглаач Б.Баттүвшин нарын бэлтгэсэн мэдээллийг хүргэе.


“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчид анги танхимын хүрэлцээгүй байдлаас болж сонгосон хичээлээ судалж чадахгүйд хүрчээ.

2023-2024 оны хичээлийн жилд 68 сургуулийн 33 мянган сурагч 3 ээлжээр хичээллэж байгаа. Тухайлбал "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн 6500 сурагч 3 ээлжээр хичээллэж байгаа юм. Тэд анги танхимын хүрэлцээгүйгээс болж сургуулийн коридор, урлаг зааландаа хичээллэж байна. Мөн төгсөх ангийн сурагчид сонгосон хичээлээ судалж чадахгүйд хүрчээ.

"Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн 6500 сурагч ийнхүү коридортоо хичээллэж байгаа нь энэ. Учир нь тус сургуулийн өргөтгөлийг барьсан ч ширээ сандал татан авалт хийгдээгүй, улсын комисс хүлээж аваагүй гэх үндэслэлээр ийнхүү гацсан байдалтай байна. Тус сургуулийн ачаалал 2 дахин хэтэрсэн энэ үед хүүхдүүд сургуулиас авах мэдлэгээ хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа тухай учирлаж байна. Энэ тухай салбар яамандаа хэлдэг ч есдүгээр сарын 1-нд өргөтгөлийн барилгаа ашиглалтад оруулна гээд өнөөдрийг хүрсэн тухай ч ярьж байлаа.

Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдээс илүү төгсөж байгаа хүүдүүд ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь өмнөх жилүүдэд ч ийм байдалтайгаар өнгөрсөн бол шинэ хичээлийн жилд ч анги танхимын хүрэлцээ байхгүй байна. ЭЕШ өгөх сонгон судлах хичээлүүдээ ч судалж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа учирлалаа. Ийнхүү нэн яралтай сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахгүй бол сурагчид хүйтэн урлаг зааланд сургуулийнхаа коридорт хичээллэж байна. Сурах орчин нөхцөл таагүй, шахцалдсан байдалд хүндхэн байгаагаа ч учирлаж байсан юм. Иймд салбар яам анхаарал хандуулж өгөхийг хүсэж байлаа.

"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(139.5.219.76) 2023 оны 09 сарын 23

Хүүхдийн төлөө гэсэн юу ч бхгүй байгааг нь дэмжээд өгдөггүй үнэхээр өрөвдөлтэй юм аа

0  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

1  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
Зочин(66.181.177.159) 2023 оны 09 сарын 22

4 жил биш 6 жил болсон шүү!\n

1  |  0
Зочин(66.181.190.219) 2023 оны 09 сарын 22

Сургуулийн өргөтгөл барих гэж 4 жил хажууд нь Е март дэлгүүд араг 3 дахин том байгууламж 1 жил хүрэхгүй хугацаанд баригдаад тохижоод үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Улсын ажилчиддаа бод бод

2  |  0
Зочин(66.181.190.219) 2023 оны 09 сарын 21

ЭӨЦ сургуулийн өргөтгөл байр баригдаж суудах гэж 4 жил боллоо. За ашгүй бариад дууслаа гэхэд улс нь хүлээж авахгүй. Бас ядуу төсөвтэй газраас гарын юм хараад байдаг юм уу? Хүлээ авлаа гэхэд сандал ширээ самбар байхгүй. Гар харалгүй хүүхдийн төлөө хурдан зохицуулчиж болдоггүй юм уу

0  |  0
зочин(66.181.190.219) 2023 оны 09 сарын 22

Сургууль цэцэрлэгээ барьж ашиглалтанд оруулах тохижуулах зэрэг ажлаа нэг нэгэн дээ буруу өгөлгүй нийлж нэгдээд хурдан дуусгана уу. Та бүгдээс болж хүүхдийн стандарт орчинд сурч бловсрох эрх зорчигдож байгааг анхаарна уу !!!

1  |  0
Уншигч(139.5.217.230) 2023 оны 09 сарын 22

Энэ сургууль 10р хороололд бдаг хамгийн шударга бус багштай захирал байгаль авгай насаараа хийсэн бушуухан хүүхдээмшилжүүлсэн

3  |  1
Top