Монгол дахь шашин, сүм хийдийн тэргүүнүүд Олон улсын энх тайвны өдрийг хамтдаа тэмдэглэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Олон улсын энхтайвны өдрийг Монгол дахь шашин, сүм хийдийн тэргүүнүүд цуглан хамтдаа тэмдэглэжээ.

Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг уншиж, сонордуулсан байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Олон улсын энхтайвны өдөрт зориулсан илгээлтийг хүргэе.

2023 оны есдүгээр сарын 21

Бид олон улсын энхтайвны өдрийг тэмдэглэж байгаа энэ цаг үед хүн төрөлхтөн  болон манай гараг дэлхий хямралын нөхцөлд байна. Зөрчилдөөний улмаас ихээхэн  хэмжээний хүмүүс орон гэрээсээ ангид  байна.

Үхлийн аюултай гал түймэр, ширүүн үер, өндөр хэм бүхий дулаарал.

Ядуурал, тэгш бус байдал , шударга бус байдал.

Үл итгэлцэл, хуваагдал, өрөөсгөл ойлголт энэ бүхэн бидэнтэй нүүр тулж байна.

Энэ жилийн үндсэн  уриа нь "энх тайван бол  автоматаар тогтсон байдал биш гэдгийг сануулж байна.

Амар амгалан, энхтайван нь тодорхой үйл ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүн байдаг.

Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх ахиц дэвшлийг хурдасгах, хэнийг ч орхигдуулахгүй байх үйл ажиллагаа.

Манай гариг дээрх дайн сөргөлдөөнийг зогсоох арга хэмжээ, түүний байгалийн мөн чанарыг илтгэнэ.

Ялангуяа бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед хүн бүрийн хүний эрх, эрхэм чанарыг хүндэтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь хамгийн чухалд тооцогдоно.

Сөргөлдөөн, мөргөлдөөнийг намжаах, зогсоохын тулд дипломат харилцаа, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны арга хэрэгслийг тасралтгүй, урт хугацаанд ашиглах шаардлагатай байна.

Мөн дайны зовлон, гамшгийг туулж буй сая сая хүмүүст чиглэсэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

Энхтайван бол хүн төрөлхтний эрхэм зорилго төдий зүйл биш юм.

Энхтайван бол үйл ажиллагаа өрнүүлэх,  санаачлан хэрэгжүүлэх дуудлага юм.

Бүх нийтээрээ энхтайвныг бүтээн байгуулж, жолоодож, тогтвортой байлгахын төлөө амлацгаая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top