Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай гэсэн иргэдийн байр суурь цахим орчинд давалгаалж байна.
Тэгвэл уг асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
"Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлогыг ХЗДХЯ-ны зүгээс баримталж байгаа.
Өөрөөр хэлбэл цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэдэг болгох өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа болно.
Сэтгэгдэл ( 1 )
зөв ингэж дарж авахгүй бол сүүлийн үед согтуугаар машин жолоодох нь эрм ихэссэн ялангуя эмэгтэй чүүд их болсон байгаа шүү