Сургуулийн гал тогоонд шинэ үеийн ГАЛ ТОГОО нэвтрүүлэх ажил эхлүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

Сургуулийн сурагчдын үдийн хоолны чанар, стандарт шүүмжлэл дагуулах нь бий. Энэхүү байдалд өөрчлөлт оруулж, шинэ үеийн гал тогоо, шинэ амт, технологийг нэвтрүүлхээр "Boyans Professionele Cuisine" болон  “Хас Нутришион” ХХК-ийн мэргэжлийн тогооч нар Eat well live well хэмээх төсөл эхлүүлжээ. 

Төслийн хүрээнд Российский экономический университет им. Г.В.ПЛЕХАНОВА сургуулийн тогооч нарт эрүүл зөв хүнс сонгох, амин дэмийн алдагдалгүй боловсруулах сургалт хийн, сурагчдад шинэ төрлийн хоолоор үйлчилж эхэлжээ. 

Төслийн гүйцэтгэгч “Хас нутришион” ХХК-ийн захирал Б.Тунгалаг: Энэхүү төслийнхөө хүрээнд бид улирал бүрд шинэчлэгдэх ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЖИШИГ МЭНЮ -г Мэргэжлийн тогооч Д.Буянгийн гаргаснаар тогооч нараа мэргэшүүлж, хүнсний бүтээгдэхүүнийг амин дэмийг алдагдалгүй боловсруулан шим тэжээлээр баялаг хоол хүнсээр хангах ажиллах юм. Манай улсад сүүлийн жилүүдэд 0-16 насны хүүхдийн таргалалт, шүд цоорол, амны гажиг, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлөөр тэргүүлэх болсон. Хүн болгон эмийн хамааралтай байгааг өөрчлөх, засаж залруулах нь маш чухал болоод байна. Энэ төсөл хүүхдийн эрүүл мэнд, түүний чанартай амьдралд бодит үр дүнг авчирна гэж харж байна" гэлээ. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jj(202.126.91.61) 2024 оны 02 сарын 08

1 хүүхдийн хэдэн төгрөг вэ . Айл болгон өгч чадах болов уу \n

0  |  0
о(202.9.40.130) 2023 оны 09 сарын 26

Амь хөнөөсөн мах гэгч хороор хүүхэд хордуулахаа зогсоогооч, шинэ гэчихжээ.

0  |  0
Top