Тэд бидний тухай: Яагаад өрнөд Чингис хаанд мөргөж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

“Комсомольская правда” сонины сурвалжлагч Улаанбаатар хотод ажиллаж, “ЗХУ-ын 16 дахь республик байсан Монгол Улс” хэрхэн амьдарч байгаа талаар бичжээ.

Дэлхийг донсолгогчид

Оросын энгийн иргэнээс энэ улсын талаар асуувал зөвлөлтийн үеийн онигоог л санах байх. “Социалист лагерь гурван халим дээр тогтдог: Польшийн даруу зан, Чехийн газрын тос, Монголын өндөр технологи” эсвэл “Олон улсын ямар тоглогч хамгийн бие даасан бэ? Улаанбаатар. Түүнээс юу ч хамаардаггүй”. Нэг тиймэрхүү л дүр төрх бууна. Хэнд ч хэрэггүй, гэрт шахалдсан, хоцрогдсон нутаг.

Гэвч өрнөдийн соёл иргэншил бүхэлдээ Монголгүйгээр тэс өөр байх байсан. Европчуудыг хэн анх Хятадтай танилцуулсан? Зөв, Чингис хааны эзэнт гүрэн. Оргил үедээ өнөөгийн Шанхайгаас Краков, Загреб хүртэлх өргөн уудам нутгийн эзэгнэж, жижигхэн монгол морьтой тагнуулын анги нь Вена хүртэл хүрдэг байв.

Цаашлаад хэн Европын анхны бестселлер номыг бичсэн бэ? Италийн аялагч Марко Поло мөнөөх XIII зууны Монголын эзэнт гүрэн даяар аялсан тухай бичиж байв. Тэрээр нүсэр чулуун гүүр, төгс дэг журам, өндөр соёл иргэншлийг нь биширнэ. Жишээ нь Евразийн бүхий л шуудангийн алба /үүний үндэс суурийг Орост ч нутагшуулсан/ мөн л энэ хуурай газрын хэт их гүрэнд л бий болсон. Хожим нь Марко Пологийн номыг Христофор Колумб уншжээ. Номд Ази нь зүүн хэсгээрээ далайгаар хүрээлэгдсэн гэж бичсэн байдаг. Колумб Пологийн номыг сугавчлан, Энэтхэгийг зорьсон ч Америкийн нээсэн.

Тиймээс монголчууд “эзэнт гүрний өв”-өөсөө зуурсаар. Улаанбаатарын төв талбайд үндэслэгч эцэг Чингис хааных нь аварга хөшөө сүндэрлэнэ. Ирсэн хэнбугай ч “Дэлхийг Донсолгогч”-ид мэхийх ёстой. Хөшөө Засгийн газрын ордны гол хаалганы өмнө байрладаг ба аливаа гаднын улс төрчийн маршрут үүгээр л заавал дайрч өнгөрнө.

Мэдээж хэрэг хэн ч хүчээр бөхийхийг албадаагүй. 2023 оны тавдугаар сард түүхэнд анх удаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад айлчлахдаа энэ зан үйлийг дагасан байдаг. Ромын Папын нэгэн адил. Тэрбээр мөн түүхэнд анх удаа Улаанбаатарт морилж, Монголын эзэнт гүрэнд ноёрхож байсан энх тайван, дэг журмын талаар магтаал үг хамаргүй урсгасан.

XIII зуунд Чингис хааныг амьд ахуйд тухайн үеийн Францын хаан ч тэр, Пап ч тэр айдаст автан, монгол дайчдаас хамгаалахын тулд цэргээ цуглуулан бэлдэж байв. Харин одоо салхины чиг өөрчлөгджээ. Тус хүн ам багатай улс гэнэт өрнөдийн хувьд үнэ цэнтэй улс болов. Өрнөдийн Москва болон Бээжинтэй харилцах харилцаа жил бүр улам муудсаар байгаа. Европ Оросын байгалийн хийнээс хараат гэдгийг бүх хүн мэддэг бол АНУ газрын ховор элементийнхээ 80 хувийг Хятадаас авдаг талаар харин цөөн хүн сонссон байх. Гэтэл өнгөт металлын орцгүйгээр ухаалаг утсыг хүртэл угсрах боломжгүй. Цэргийн онгоцны талаар бүр ярилтгүй. Хэрэв өрнөд Тайваниас болж Хятадтай дайн гаргавал энэ нийлүүлэлт бүр зогсоно.

Харин эдгээр ховор элементийн ихэнх нь Монгол Улсад бий. Зэс, молибден, вольфрамын үнэт ордууд. Тиймээс л өрнөдийн эрэгчнүүд байдгаараа гангалан, энэ улсыг тойрон бүжиглэнэ.

Ленин, Лимоновын захиасаар

Ингээд бид Улаанбаатар ирэв. Альтернатив түүхийн сэдэвт тууж шиг. За яг л 1985 онд “селфи болон смути-д дурлагч” гарч ирж, либерал ялагдагч Горбачевын оронд түүний өрсөлдөгч сталинч Григорий Романовд ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихэд нь тусалж байгаатай адил. Тэр нь намын хяналтаа хадгалж үлдэнгээ аажмаар капитализмын элементийг нэвтрүүлнэ. Хятадад шиг эсвэл Монголд шиг.

Улаанбаатарын үнэтэй дүүрэг болох Зайсанд Зөвлөлтийн Т-34 танк, Бурхан багшийн сэрэг дүр сүндэрлэнэ. Алх ба хадуур тэнгэр баганадсан шилэн молл болон бизнес төвүүдтэй хөрш зэргэлдээ оршино. Харин хотын төвд Чингис хааны шинэ хөшөөнөөс хэдхэн алхмын зайд Сүхбаатарын хуучин хөшөө бий. Тэр бол Монголын хувьсгалын удирдагч, Лениний үнэнч шавь /Манай улс тусгаар тогтносон Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улс нь үнэн/. Тэс өөр хоёр баатрын дунд орчин үеийн тэнгэр баганадсан барилга сүндэрлэнэ. Хажууд нь Сталины үеийн төслөөр баригдсан дуурийн театр байрлана. Яг ийм театрууд манай хотуудад ч баригдаж байсан. Оросын классик Эдуард Лимонов маягийн национал большевизм.

Социалист лагерь нуран унахад 70 жил эрх барьж байсан коммунист нам /Монгол Ардын Хувьсгалт Нам гэгдэж байсан/ манайх шиг өөрөө татан буугдаж, ардчиллыг 90-ээд оных шиг эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр эрэг боолтоо болгоомжтой тайлсан. Нэн шинэ цаг үед коммунистуудын залгамжлагчид сонгуульд хоёр ч удаа ялагдал хүлээж байсан ч хожим нь шударга санал хураалтаар дахин төрийн эрхэнд эргэн ирж байсан.

Биднийг хотын гол цэг болох Зайсан толгойд авчрав. Цааш гурван зуун огцом шатаар дээш алхана. Гарлаа. Яг л фитнесст явсан юм шиг. Зайсан толгойн оройд Зөвлөлт, Монголын цэргийн нөхөрлөлийн нүсэр дурсгалын цогцолбор.

Дахиад л миний амьдаа Лимонов санаанд орно. Тэр коммунизмын иймэрхүү сүм хийдийг “зөвлөлтийн эд өлгий” гэж нэрлэдэг байв. Тэнд цогцолборын шигтгэмэл зургийг нэг бүрчлэн харан, олон цагийг өнгөрөөж болно. Нулимсаа бас унагангаа. Дурсгалын цогцолборыг 1979 онд Халхын голын тулаанд ялсны 40 жилийн ойд зориулж нээжээ. Гэвч түүнээс хойш сэргээн засварлалт хийгээгүй аж. Цогцолборын голд байрлах мөнхийн гал хэдийн бөхөж, шигтгэмэл зураг нь ховхорч, граффити сараачжээ.

Монгол дахь Оросын энэхүү өвийг, бурхны авралаар, нураагаагүй байна. Харин өөрөө л нурж байна. Хэнд ч хэрэггүй.

Гуравдагч холбоотны нууц номлол

Зайсан толгойгоос буунгаа Улаанбаатар хотын төрхийг зэрвэс харав. Тус улс гурван сая гаруй хүн амтай. Тэдний тал нь нийслэлдээ амьдарна. Эдийн засгийн бүүмийн илрэл нь тамын түгжрэл. Нисэх онгоцны буудал руу /мэдээж хэрэг Чингис хааны нэрээр нэрлэсэн/ дөрвөн цагийн өмнө гарсан нь дээр.

Өвөл бүр хүнд. Хотгор газар байрладаг хотод агаар тогтдог. Дээрээс нь гэрүүд. Манай хөтөч нийслэлийн үнэтэй дүүргийн өндөр барилгууд аажмаар уусах гэр хороолол руу толгойгоо дохин “Тэнд нүүрс, зүгээр хог ч түлдэг” гэв.

Дахиад л тэс өөр дүр зураг. Зайсан толгойн нөгөө талд “Улаанбаатарын Америк сургууль” гэсэн тод хаяг харагдана. Хувийн элит сургуульд чинээлэг монголчууд хүүхдүүдээ дуртайяа өгнө.

Социалист лагерийн үед орос сургуулиудыг элит гэж үздэг байв. Пушкиний хэлийг эзэмшсэн ахмад үеийн монголчуудтай тааралдсан л байлгүй.

Харин одоо Орос улс зөвлөлт хамтын өнгөрсөн үеэс өөр юу санал болгож чадах вэ? Тэгээд л залуус англи хэл сурч байна. Залуусын мэдээлэл авдаг гол эх сурвалж нь либерал фейсбук /Орост ч тэр, Хятадад ч тэр хориглосон/.

Гучаад жилийн дараа гэхэд манайд бүх зүйл барууных шиг болох байх гэж “уламжлалт бус үнэт зүйлсийн” талаар монгол анд маань надад хэлэв.

Харин өрнөдийнхөн Монгол Улсын стратегийн байрлалаас нь болж азарга шиг унгалдаж, ардчиллын замд олсон түүний амжилтыг шагшин магтана.

Сүүлийн үеийн мэдээ. 2023 оны долоодугаар сард Улаанбаатарт Герман, Франц, Лихтенштейний гадаад хэргийн сайд нар айлчилжээ. Монгол Улс Азийн орнуудаас анх удаа феминист гадаад бодлогыг баримтална гэж хүндэтгэлтэйгээр тунхаглав.

Ямартаа ч Монгол Улс ч зөвхөн хоёр том хөрш болох Орос, Хятадад тулгуурлах нь тэднээс хэт их хараат байдалд орох аюул бий гэж үзэж байна /зарим талаараа үнэн/. Тиймээс л Өмнөд Солонгос, Япон, ЕХ, АНУ тэргүүтэй “гуравдагч холбоотон /хөрш/”-ийн номлолыг хэрэгжүүлж байна.

Ийн хуучин бүгд найрамдах ард улс олон замын уулзвар дээр зогсоно. Орос /түүний холбоотон болох Иран, БНАСАУ, БНХАУ/ өрнөдийн хоорондын сөргөлдөөн илүү ширүүн болох эрсдэл бий. Тэр үед сүүлийн сонголтоо хийхэд хүрнэ гэж эмээж байна. Олон талт бодлогоо хазаарлах нь тодорхой.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхий дурак орос (202.179.25.92) 2023 оны 10 сарын 20

Аргагүй л ИВАН ДУРАК , аргагүй л тархи муутай, их л том улсын иргэн юм биздээ! Тэр улсыг нь хэн улс шиг улс болгож өгсөн юм! Баруун Еврөпөөс хэн тэднийг хамгаалсан юм! Дэлхийн 2 дайнд хэн зад хийж Германуудыг бээрүүлж орсуудыг дулаан хувцсаар хангаж байж ялуулсан юм! .... эдний тархи толгойд тийм юм ойлгох чадвар байхгүй ...

1  |  1
Зочин(202.126.90.138) 2023 оны 10 сарын 20

Монголд угаасаа сонголт байхгүй. Сонголт эрвэл сүйрнэ.Бидэнд Чингис хаан тийм замыг үлдээжээ

1  |  0
Хмс(103.212.117.83) 2023 оны 10 сарын 20

Хуцна биз

0  |  2
zochin(71.239.25.243) 2023 оны 10 сарын 04

Yahavdee oird ivanuud buhimdangui, gomdongui, hen negen luu uschsen , aashtai avgai uuriin darangui zangaasaa bolj orchin toirondoo nuluuguu aldaad ejleheeree uurlaad buhimdaad hen negniig buruutgaj muulj baij sanaa n amardag shig l ayaglah bolson.Orosuud uursdiiguu bodit baidalaasaa het deeguur unelj huusurch yavsan.Hulmasaa ch arilgaj chadaagui hirnee busad azi garaltai undestenenuudee doosh n hiij deed yazguurtan tsagaan aristan boloh gej yarvaih bolovch tsaad baruunii ornuud n tedniig tatar mongol geed avch uzehgui.Tums uhdag buduuleg baidlaa mal hariuldag tuv aziinhan luu chihne.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 10 сарын 20

Сүүлчийн сонголт их дарамтлах нээ,. Россия иди на хуй...

2  |  1
Монгол(66.181.189.108) 2023 оны 10 сарын 09

Москва төвтэй өнөөгийн Орос улс ч өөрөө монголчуудын бүтээсэн. Цуглуулж бий болгосон улс шүү дээ\nҮүнийгээ л бүү март

5  |  0
7(66.181.160.90) 2023 оны 10 сарын 20

Үнэн л бичиж

2  |  2
Иргэн(37.169.134.217) 2023 оны 10 сарын 22

Барууныхан бол доош хийх нь гайгүй.Иванууд монголыг дандаа элдэвээр хэлдэг гэхдээ оросууд өөрсдийг нь дагаад ийм хоцрогдсон улс босоныг ойлгодоггүй мулгуу хүмүс.

10  |  2
zochin(43.242.241.151) 2023 оны 10 сарын 20

зүгээр л бичсэн байна шдээ авах гээхийн ухаанаар л хандаад болоо

4  |  3
45(202.70.37.160) 2023 оны 10 сарын 20

Иванууд дандаа ингэж басамжлан доромжилж байдаг юм. Зүгээр ЗАЙЛ.

6  |  2
Top