Израилын иргэний агаарын тээврийн компани анх удаа бямба гарагт нислэг үйлдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Израилын иргэний агаарын тээврийн “El Al” компани сүүлийн 40 гаруй жилд анх удаа бямба гарагт нислэг үйлдэхээр болжээ. Иудаизм шашинтнууд шабат буюу бямба гарагт ажил хийхээс түдгэлзэх ёстой аж.

Энэ сарын 14-ний бямба гарагт тус компанийн “Boeing 787” онгоцнууд Нью Йорк болон Бангкокоос эх орноо хамгаалахаар буцан ирж буй израилчуудыг авчрах юм. Хүний амь нас аврах нь шашны ёсноос дээгүүр тавигдаж байгаа тул “El Al” компани нислэг үйлдэх "пикуах нефеш" зөвшөөрөл калаха хуулийн дагуу авчээ. Нөөцөд буй цэргүүдийн зардлыг “El Al” болон АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагууд даах аж.

Израилын Батлан хамгаалах яам Палестины Хамас бүлэглэлийн дайралтын дараа цэргийн дайчилгаа зарласны дагуу израилчууд дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо хамгаалахаар буцаж байна. Онгоцны тийз олоход нь Израилын элчин сайдын яамд, еврейчүүдийн байгууллага болон нэрээ нууцалсан хувь хүмүүс тусалж байгаа аж. Хамас бүлэглэл Израилд халдсантай холбогдуулан томоохон компаниуд Тель Авивын чиглэлийн нислэгүүдээ цуцлах болсон. Гэвч эх орон руугаа буцах израилчууд олон байна.

“The Jerusalem Post” хэвлэлийн эрхлэгч Ави Майерын ярьснаар, нэрээ нууцалсан нэгэн еврей эрхэм Нью Йоркийн нисэх онгоцны буудлын билет захиалгын төвийн дэргэд зогсон, дайчилгааны зарлан үзүүлсэн израилчуудын тийзийн төлбөрийг төлж байжээ. Тэрбээр 250 тийзийн үнийг төлсөн байна.“El Al” компанийн хэвлэлийн төлөөлөгч Офри Римонигийн ярьснаар, тус компани хандив авах эрхгүй тул тус компанийн тийз захилгын төвд цэргүүдийн онгоцны билетийн үнийг төлөхийг хүссэн хүмүүс олноор ирж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top