Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2023 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад тус тус ажиллаж байгаа юм.
Шалгалтаар Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын уйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”- ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам стандарт байгууллагын бодлого, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна.
Мөн бие бүрэлдэхүүнийг зөвлөмж мэдээллээр хангах, сахилга хариуцлага, дэг журам, албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдад дэмжлэг үзүүлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )