Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд оллоо

2023 оны 11 сарын 23

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд оллоо.

Цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.130) 2023 оны 11 сарын 23

ЦАСАН ШУУРГА БОЛОХ ТАЛААР МӨН Ч ИХ ЗАРЛАСАН ДАА. МАЛЧИД ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ ОЙШООХГҮЙ БАЙНА УУ ЭСВЭЛ ЯМАР УЧИР БАЙНАА. УЧРЫГ ОЛЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Л ХЭРЭГТЭЙ БН. ХӨДӨӨД АМЬДРАЛ ХЭЦҮҮДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

0  |  0
Top