Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохиож байна. Харин энэ жил жил битүүний өдөр тасарсан нь олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг болоод байна. Тэгвэл Төгсбуянтын зурхайгаар яагаад өдөр тасардаг талаар “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханаас тодрууллаа.
-Энэ луу жилийн цагаан сарын битүүний өдөр тасарч байгаа нь иргэдийг гайхшируулаад байна. Энэ ямар учиртай вэ?
-Билгийн тооллоор өдөр тасрах, давхцах тохиолдол байдаг. Энэ нь гайхах зүйл биш.
Өдөр давхцах, тасардаг асуудал шар зурхай болон монгол зурхай буюу Төгсбуянтын зурхайд маргаан дагуулдаг. Жишээ нь, Монголын цагаан сар Хятадын цагаан сараас зарим жил зөрдөг шүү дээ. Энэ нь өдөр тасрах, давхцахтай холбоотой.
Үүнийг хэн нэгэн дураараа зөрүүлээд, нэмж хасдаг зүйл биш. Монгол зурхай нь сарны хөдөлгөөний байрлалаар үндэслэж зурагддаг. Билгийн тоолол гэдэг нь сарны тоолол гэсэн үг. Аргын тоолол нь нарны тоолол. Тэгэхээр сар, дэлхий хоёрын хоорондын харьцаа, нар дэлхий хоёрын хоорондын харьцааг аль алийг нь тооцож үздэг нь Төгсбуянтын зурхай юм.
Аргын тооллоор нэг сар 30, 31 хоногтой байдаг бол билгийн тооллоор битүүн гээд 30 хоногоор тасалдаг. Бид билгийн тооллыг 30 хоногтой гэж боддог ч зурхайн нарийн тооцооллоор бол үнэндээ нэг сар 29.53 хоногтой байдаг. Бүр нарийн тооцооллоор 29,53059 гэж гарч ирдэг. Дэлхий тэнхлэгээ эргэх, сар дэлхийг нэг сар тойрох хугацаа нь энэ юм. Жишээ нь шинийн 5, 6 гэж байснаа шинийн 7 байхгүй, шууд шинийн 8 болдог биз. Эсвэл өдөр давхацдаг. Энэ нь сар, дэлхий хоёрын харилцан хамааралтай холбоотой.
Дэлхий бөөрөнхий биш. Өөрөөр хэлбэл тэгш хэлбэртэй биш. Дэлхий, сарны хоорондын тойрог хөдөлгөөн ч тэгш хэмтэй биш. Тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах байсан замыг хоёр өдөр туулдаг. Энэ тохиолдолд өдөр давхарддаг. Дэлхий нь сарны тойрог хөдөлгөөнөөр нэг өдөр туулах замыг тал өдөр туулснаар тэр өдөр тасраад алга болдог. Үүнийг тооцоолсноор өдөр тасардаг асуудал гарч ирдэг юм.
-Тэгвэл монголчуудын 29-ны өдөр битүүлгээ хийнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын есөн буюу билгийн тооллын 29-ний өдөр битүүлгийн зан үйлээ хийхэд болно. Үүнд ямар нэгэн цээрлэх зүйл байхгүй. Энэ нь сар, дэлхий хоёрын тойрог хөдөлгөөн, харилцан хамааралтай л холбоотой асуудал.
Сэтгэгдэл ( 3 )
Ойлгож чадахгүй бол олон юм хуцаад хэрэггүй мөрөөрөө мөөмөө унжуулаад явж бай. Монголд өөрийн гэсэн юм байдаг юм
тайлбарлаж чадахгүй бол азийн орнуудын тооллоо дага даа та нар өөрсдөө тооцоолж чадахгүй юм байна
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus