Малчдаас худалдан авч буй хонины махыг хадгалах агуулахын нөөц 120 мянган тонн байна

2024 оны 01 сарын 15

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мах бэлтгэн экспортлогч аж ахуй нэгжүүд орон нутагт малчдын гараас хонь худалдан авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Тиймээс малчдаас худалдан авч буй малын махыг хадгалах зориулалтын агуулах, түүний багтаамж, стандартын шаадлага хангаж буй зэрэг асуудал хөндөгдөж байна. 

Улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120.0 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тоннын хүчин чадалтай байна. Хөргөх агуулах (180C)-ын багтаамж нийслэлд 68 мянга гаруй бол Дархан-Уул аймагт 7 мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймгуудад тус тус 4 мянга орчим байгаа юм.

Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм. Тиймээс малчид орон нутаг дахь Онцгой байдлын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэртэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүлзэн(103.212.119.248) 2024 оны 01 сарын 16

Одоо л маш зөв сэтгэж байна шүү! Малчдад бас нэмэртэй. Аль алиндаа зөв шийдвэр болж !

0  |  0
Top