Стандарт, Хэмжил зүйн газар нь Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас экспортлох халал мах, махан бүтээгдэхүүнийг баталгаажуулж, булангийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн халал гэрчилгээ олгох итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага болох ажлыг 2023 онд хэрэгжүүлж 2023 оны 12 сарын 20-нд булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төвөөс гэрчилгээгээ гардан авсан.
Ингэснээр мал төхөөрөх үйлдвэрүүдийн халал стандартын хэрэгжилт, мах экспортлох нөхцөл хангагдаж байгаа байдлыг үнэлэх ажлыг 2024 оны 01 дүгээр сараас эхлүүлсэн.
Одоогоор бог, бод мал төхөөрөх үйл ажиллагаа эрхэлж байгаа “Траст групп” ХХК, “Эрдмийт” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК-иудын үйл ажиллагаанд халал стандартын баталгаажуулалтын аудитыг явууллаа.
Эдгээр компаниуд нь Иран улсад халал аргаар бэлтгэсэн мах экспортлож байгаа бөгөөд цаашид экспортын хүрээгээ өргөтгөж булангийн улс орнуудад халал аргаар бэлтгэсэн, халал гэрчилгээтэй мах экспорлохоор зорин ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )