Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчид 2024 оны зорилт, үйл ажиллагаагаа хэлэлцлээ

2024 оны 01 сарын 22

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчидтай өнөөдөр буюу 2024 оны 01 сарын 22-нд уулзалт, тайлангийн хурлыг хийлээ. Уулзалтаар Стандарт, хэмжил зүйн салбарын 2023 онд хэрэгжүүлсэн ололт амжилт, 2024 оны зорилт, үйл ажиллагаа, салбарын анхаарах асуудал, үр дүнг хэлэлцсэн бөгөөд 21 аймгийн салбар хэлтсийн дарга нар болон бусад төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр С.Амарсайхан “СХЗГ бол улс орны хөтөч. Хөгжсөн улс орнуудын нууц биш нууц нь Стандарт. 100 жилийн түүхтэй энэ салбарын хөгжлийн асуудал сүүлийн 30 жил орхигдсон тул хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчнийг чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Цаашлаад Стандарт, хэмжил зүйн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, стандарт мөрдөгдөж байгаа эсэх дээр хяналт тавьдаг болно” гэсэн юм.

Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн салбарын шилдэг ажилтан албан хаагчид, ахмад ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнав. Тодруулбал,

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХЗГ-ын ахмад ажилтан Г.Батцэнгэл, Увс аймгийн СХЗХ-ийн дарга Г.Ууганбаяр,

-Алтан гадас одонгоор СХЗГ-ын ХЗБГ-ын шалгалт тохируулгын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Сэргэлэн,

- Хөдөлмөрийн хүндэт медалиар Ховд аймгийн СХЗХ-ийн ахлах мэргэжилтэн К.Бямбажав нарыг шагнаж урамшууллаа.

Ийнхүү албан хаагчдын өмнө тулгамдаад буй асуудал бэрхшээлийг сонсож, асуултад хариулснаар уулзалт өндөрлөлөө.

 

No photo description available.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top