Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчидтай өнөөдөр буюу 2024 оны 01 сарын 22-нд уулзалт, тайлангийн хурлыг хийсэн.
Энэ үеэр албан хаагчдын өмнө тулгамдаад буй асуудал бэрхшээлийг сонсож, асуултад хариулан санал солилцсон юм. Тодруулбал,
- Монгол улсад хэмжил зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургууль байхгүй байгаатай холбоотойгоор нарийн мэргэжлийн мэргэжилтэн дутмаг байна. Тиймээс төр засгаас мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт Хэмжил зүйч, Стандартчилал, тохирлын үнэлгээний мэргэжилтэнг сургахад дэмжлэг үзүүлэн ажиллах,
- "ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ" хуульд "Улсын эталоныг бий болгож байгаа бол тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийх" гэсэн зүйл заалтыг нэмэх,
- Төрийн албан хаагчид болон, залуу боловсон хүчнийг дэмжиж, байр орон сууцыг хөнгөлттэй үнээр худалдан авах, түрээслэн эзэмших боломжийг олгох,
- Нийслэлийн лаборатори нь Шүүх шинжилгээний газартай зөвшилцөж нэг жигүүрийнхээ 9 өрөөг суллаж өгөөд 2 өөр чиг үүрэг бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд лабораторийн байранд ажиллахаар болоод байна.Цаашид хүнсний аюулгүй байдалд томоохон үүрэг гүйцэтгэдэг лабораторийн барилгын асуудал хүндрэлтэй байдалтай байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )