Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг билээ.
Тус номын сангийн Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэхээр болжээ.
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад "ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв", ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна гэж Үндэсний номын сангаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
хаяга хаана вээ\n