Ирэх зургаадугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно, дуу цахилгаатай.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд бороо орно. Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 28, 29-нд сэрүүхэн, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15….+20 градус, 26, 27-нд дулаарч шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +22….+27 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ok
Ok