БНСУ-д суугаа монгол иргэдийг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
16 цагийн өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарласантай холбогдуулан  БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдийг хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдохыг БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сөрөг хүчнийг “Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна” хэмээн буруутгаж, онц байдал зарласнаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгаж, Бүгд Найрамдах Солонгос Улсыг хамгаалах болно” гэж мэдэгдэлдээ дурьджээ.

Ерөнхийлөгч Юн Сог Ёл мөн мэдэгдэлдээ “Төрийн эсрэг хүчийг цэгцэлж, улс орныг аль болох хурдан хэвийн байдалд оруулна. Дайны байдал зарласан нь Бүгд Найрамдах Улсын үндсэн хуулийн үнэт зүйлд итгэж, дагаж мөрддөг энгийн хүмүүст бага зэрэг хүндрэл учруулах хэдий ч энэ нөхцөл байдлыг багасгахад анхаарлаа хандуулж ажиллана" гээ мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top