Х.Нямбаатар: 20 000 айлыг ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД шилжүүлэх ажлыг эхлүүлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар агаар, орчны бохирдлын асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн гол хоёр чиглэлд хариулт өгч байна. Нэгдүгээрт автомашины тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 804 мянга, өдөрт замын хөдөлгөөнд 300-400 мянган автомашин оролцож байна. Энэ бол зөвхөн нийслэлийн төв орчмын нэгдсэн камерын системээр тоологдсон тоо байгаа. Эдгээр машинууд азотын давхар исэл ялгаруулдаг бөгөөд нүүрсэн яндангүй машинууд маш их бохирдол ялгаруулж байна. Тиймээс эхний удаад нүүрсэн яндангүй автомашинуудыг явуулахгүй албадлагын арга хэмжээ авна. Мөн дээрээс нь 60 мянган өрхөд гэр байшингаа дулаалж, дулаан алдагдалгүй байлгах талаар зөвлөмж өгч байна. Мөн зуухыг зайлшгүй солих шаардлагатай 84 мянган өрх байна. Сүүлийн үед зуухны шинэчлэлтэй холбоотойгоор шүүмжлэл гарч байна. Нийгмийн шаардлагаас болж энэ асуудлыг зогсоогоод байсан боловч энэ бол зайлшгүй хийх шаардлагатай ажил" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(139.5.219.20) 3 цагийн өмнө

huue , bolij uz , kharyutslagagui teneg mongolchuud chini dunjingawawyn uulzwar shig buunuuruu delbereed duusna

0  |  0
Top