Украины мөргөлдөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Украины мөргөлдөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ үү гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс хүссэн тухайгаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлсэн байна.

Ши Жиньпин болон Доналд Трамп нар энэ оны нэгдүгээр сарын 17-нд утсаар ярьсан ажээ. “Энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж би түүнд хэлсэн. Энэ чиглэлд тэр багахан зүйл л хийсэн. Түүнд ихээхэн эрх мэдэл байгаа. Бидэнд ч бас байгаа. Тэгэхлээр энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж би хэлсэн” гэж Трамп хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top