Шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байгаа билээ. Иймд шинийн 2, 3-ний өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин шинийн 4 буюу 2025 оны гуравдугаар сарын 03-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үгийн утга(202.9.47.36) 2025 оны 03 сарын 13

” хэвийн явагдана” гэсэн нь хэвийн биш байгаад хэвийн болж байгаа юм шиг. Уг нь ч ерөнхийдөө хэвийн биш байгаа л даа, хэзээ хэвийн болох юм болдоо. Харин энд бичсэн нь ” ажлын өдрийн горимоороо” гэх л гэсэн санаа бололтой

1  |  0
Close menu