Их Британи 89 төрлийн барааны импортын татварыг тэглэжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер 89 төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг хоёр жилийн хугацаанд тэглэх шийдвэр гаргажээ. Тус алхам нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд АНУ-аас явуулж буй худалдааны бодлогын үр дагаврыг даван туулахад тус болно гэж үзэж байна.

Эдгээр бараа бүтээгдэхүүнд автомашины аккумлятораас авхуулаад жимсний ундаа хүртэл төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн орсон байна.

Энэ нь Британийн компаниудыг дэмжих чиглэлээр авах багц арга хэмжээний нэг хэсэг бөгөөд энэ хүрээнд Трампын тарифын дайнд өртсөн компаниудад олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын эл санаачилга нь компаниудад жилд 17 сая фунтын зардлыг хэмнэх боломж олгоно гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu